Хичээл №10: Present Perfect Continuous Tense

PRESENT PERFECT CONTINUOUS TENSE

Form

[has/have + been + present participle]

Examples:

  • You have been waiting here for two hours.
  • Have you been waiting here for two hours?
  • You have not been waiting here for two hours.

Use1: Өнгөрснөөс одоог хүртэл үргэлжилсэн хугацаа

Өнгөрсөнд эхлээд одоо хүртэл тасралтгүйгээр үргэлжилж байгаа зүйлийн тухай ярихад энэ цагийг хэрэглэнэ. “For five minutes,” “for two weeks,” “since Tuesday” зэрэг үрэлжилж байгаа үйлийг илэрхийлсэн үг энэ цаг дээр ашиглагдана. Асуулт асуухдаа How long?, How many years/ours/minutes/months зэргийг хэрэглэж болно. Түлхүүр үгс нь For Since All зэрэг юм.

Present Continuous цаг хэр удаан үргэлжилж байгааг зааж чаддаггүй бол Present Perfect Continuous цаг үүнийг илэрхийлнэ.

Examples:

  • They have been talking for the last hour.
  • She has been working at that company for three years.
  • What have you been doing for the last 30 minutes?
  • James has been teaching at the university since June.
  • We have been waiting here for over two hours!
  • Why has Nancy not been taking her medicine for the last three days?

Use 2: Recently, Lately

Үргэлжилж байгаа хугацааг илэрхийлсэн “for two weeks.” зэрэг хэллэггүйгээр энэ цагийг хэрэглэж бас болно. Дээрх үргэлжилж байгааг санааг илэрхийлсэн хэллэггүй тохиолдолд энэ цаг нь “lately.” гэсэн илүү ерөнхий утгыг заасан үгсийг хэрэглэнэ. Ихэвчлэн Recently, Lately гэсэн үгсийг хэрэглэдгийг анхаарах хэрэгтэй.

Examples:

  • Recently, I have been feeling really tired.
  • She has been watching too much television lately.
  • Have you been exercising lately?
  • Mary has been feeling a little depressed.
  • Lisa has not been practicing her English.
  • What have you been doing?

Санамж:

Дээр хэлсэнчлэн энэ цаг нь  Recently, Lately буюу “саяхнаас”,” сүүлийн үед”  гэсэн утгатай байдаг. Хэрвээ энэ цагийг хэрэглэн “Have you been feeling alright?” гэсэн асуулт асуувал энэ нь тухайн хүн нь өвчтэй эсхүл эрүүл бус харагдаж байна гэсэн санааг илэрхийлнэ.  Өөр нэгэн жишээ нь “Have you been smoking?” гэж асуувал тухайн хүнээс тамхины үнэр гарсан болохоор нь асууж байгаа санааг илэрхийлнэ. Энэ цагийг та харж, үнэрлэж, сонсож, мэдэрч байгаа үйлийн үр дүнг асуухад хэрэглэдэг. Тиймээс буруу хэрэглэн хэн нэгнийг доромжилж, гомдоож магадгүйг анхаарна уу.

Non-Continuous Verbs / Mixed Verbs

Non-Continuous Verbs-ийг ямар ч continuous цаг дээр хэрэглэж болохгүй анхаарах нь чухал. Бас non-continuous утгатай Mixed Verbs-ийг ч continuous цаг дээр хэрэглэж болохгүй. Эдгээр үгнүүд Present Perfect Continuous цаг дээр хэрэглэгдэхээр байвал оронд нь Present Perfect цагийг ашиглана.

Examples:

  • Sam has been having his car for two years. Not Correct
  • Sam has had his car for two years. Correct

Adverb буюу дайвар үгийн байршил

Дараах жишээнүүд нь always, only, never, ever, still, just, гэх мэт хэл зүйн дайвар үгнүүдийн байршлыг харууллаа.

Examples:

  • You have only been waiting here for one hour.
  • Have you only been waiting here for one hour?

Active / passive

Examples:

  • Recently, John has been doing the work. Active
  • Recently, the work has been being done by John. Passive

Санамж: Энэ цаг дээр Passive Voice бараг хэрэглэгддэггүй.

Зарим цагаас ялгагдах нь

She has been crying – Тэр уйлсаар л байна. (хэр удаан хугацаанд уйлсныг нь мэдэж байна)

She is crying – Тэр уйлж байна (хэзээ уйлж эхэлснийг нь мэдэхгүй. Яг одоогоор бол уйлж байна)

It snows a lot in UB – Present simple – general action

It’s snowing now – Present Continuous Tense – action in progress

It has snowed – Present perfect tense – Result

It has been snowing all day – duration of time without any interruption – тасралтгүй үргэлжлэх хугацаа

Examples

Your brother is sleeping in my room

Your brother has slept on the floor

Your brother has been sleeping since morning

My brother wakes up early in the morning

Extended now – арай уртавтар хугацааны still, this, these days гэсэн үгсэд Present Continuous tense цаг хэрэглэнэ.

He is still sitiing there by himself

We are working at the branch this work/this month

The fuel price is increasing these days

Present Perfect Tense ялгаа

Present perfect үйл үгийн цаг нь одоотой холбоотой үйлийн давтамж болон тоо ширхийг заадаг.

We have fixed three cars so far

I have seen this movie twice

Present Perfect Continuous цагийн байдал заасан үйл үг нь “ing” авахгүй учир Present Perfect цаг дээр бичдэг

I have known her for 10 years

I have liked circus since I was a little child

I have had this car for two years

“Having” – үйл хөдлөл заавал “ing” авна

I’m having dinner/a shower/ a bath

Дараах үгнүүд орсон тохиолдолд Present Perfect Tense, Present Perfect Continuous Tense алийг нь ч хэрэглэж болно.

Live, work, teach, study

Цаг зохицох ёс

Энэ цаг нь жирийн өнгөрсөн цагтай зохицдог.

She hs been playing PC since she came from school

I have been working as of my profession

Since гэсэн холбоосын араас Past simple цаг орно.

Ерөнхийдөө энэ цаг нь дараах 3 тохиолдолд хэрэгэлэгддэг.

  1. Өнгөрснөөс одоог хүртэл тасралтгүй үргэлжилж байгааг
  2. Гадаад төрх байдлыг заадаг
  3. Дургүйцэл, бухимдал, шүүмжлэлийг заадаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: