Шарталт

Шарталт гэж юу вэ гэсэн асуултанд хариулж мэдэхгүй Монгол хүн байхгүй байх. Ядаж өөр дээрээ туршиж мэдрээгүй юм гэхэд өрөөлийн туршлагаар мэдчихсэн олон хүн бий. Энгийн үгээр хэлбэл шарталт гэдэг бол архи ууснаас болж тархи эргэж, дотор муухайрч, хэд хэдэн “зараа залгичихсан” юм шиг болохыг хэлнэ. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал уусан архины молекулууд нь цусан дахь сахарыг багасгаж, бие дэх усны хэмжээг хэт унагаж, витамин 12-г хорогдуулснаас болж үүддэг “үйлийн үр” юм.

Архин дахь этанол буюу Бразилчуудын машиндаа савлаж хийгээд бензин мэт ашиглаад байгаа бүрэлдэхүүн хэсэг нь боловсруулагдахдаа хэт их ус ашигладаг тул бие дэх усны хэмжээ хэт их унадаг бөгөөд үүнийг хүн гээч амьтан согтуудаа өөрөө ч мэдэлгүй цангаж үхэх шахдаг нь батлаад өгөх аж. Үүнээс болоод хүний тархины хэмжээ багасдгийг эрдэмтэд нэгэнтээ нотолсон. Харин яагаад “зараа залгисан” юм шиг болдог вэ гэвэл цусан дахь сахарын хэмжээ багассанаас болдог юм байна. Юуны учир багасав гэвэл архин дахь этанолыг боловсруулсны үр дүнд ходоодонд НАДХ-н хэмжээ ихсэн улмаар глуконеожиннесис (gluconeogenesis) гэх элэгний үйл ажиллагааг удаашруулж ингэснээр цусан дахь сахарын хэмжээ багасдаг аж.

Яагаад ходоодны биш элэгний үйл ажиллагааг удаашруулж байна гэхээр архийг мэдэрлээ алдтал уухад ходоод богино хугацаанд энэ их этанолийг шингээж чадахгүй тул энэ нь ходоодны хананд очин шимэгдэж улмаар цусанд орж, цусан дахь “архи”-ны хэмжээг нэг ёсондоо ихэсдэг аж. Хортой бодисыг биенээс гадагшлуулж, цусыг цэвэрлэх үүрэг хариуцлага нь элгэнд ноогддог учир ходоодноос цусаар дамжиж элгэнд очиж байгаа болохоос уусан архи тэр чигээрээ улаан хоолойгоор дамжаад элгэнд очиж шингэчихээд байгаа хэрэг бус ажгуу.

Ингээд элэг маань этанолыг задлахдаа 2 өөр химийн урвал явуулдаг бөгөөд этанолоос acetaldehyde-руу дараа нь acetaldehyde-с ацены хүчил (acetic acid) руу шилжүүлдэг аж. За тэгээд тэр дунд нь боловсруулагддаг химийн бодис нь биенд чүү-чүү хортой гэдгийг дурьдах нь илүүц биз. Ингээд элгэнд явагдах энэ процессын дүнд Pyruvic гэх хүчил  глукоз (сахар) боловсруулах глуконеожиннесис (gluconeogenesis) процесс-т биш бусад үйл ажиллагаанд оролцсоноор тархи сахараар тутдаг аж. (тархинд глюкоз дутлаа гээд сахар үнэрлэж болохгүй шүү) Тархины энергийн эх үүсвэр нь глюкоз байдаг тул энэ бодис дутагдвал тархи шатахуунаар гачигдаж улмаар татганаж эхлэдэг юм. Тиймээс хүн ядарч, хүч чадал суларч бас зан ааш доошоо дээшээ хэлбэлздэг аж.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: