Эрэгтэй, эмэгтэй гэж ялгах шаардлага байна уу?

Философи гэдэг шинжлэх ухаан надад асар хол сонсогддог, тэр чинээгээрээ янзан бүрийн онол урсгалыг нь ч мэдэхгүй. Харин экзистенциализм гэх 20-р зуунд сүрхий дэлгэрсэн гүн ухааны урсгалын талаар 1, 2 дугаар курсдээ нэлээн хэд сонсож байсан юм. Учир нь клубын шугамаар холбоотой байдагдээд курсын нэг ах энэ урсгалд нэлээн итгэл үнэмшилтэй хандаж их ярьдаг байж билээ.

Экзистенциализм гэж “оршин байх” гэсэн латин үг бөгөөд товчхон тайлбарлавал хүн энэ хорвоод оршин байна гэдэг л юу юунаас илүү чухал, бусад нь бүгд хийсвэр, утга учиргүй зүйлс, бие хүний оюун санаа, дотоод сэтгэлийн ертөнц л хамгийн эрхэм гээд хүнийг физик, хими, биологийн судлагдахуун мэтээр авч үзэхийг эрс эсэргүүцдэг онол юм.

Өмнө дурдсан ах дээрх философийн урсгалын талаар ярихдаа нэг жишээг  байнга  ярьдаг байв Юу гэвэл Хүн оршино байна гэдэг нь, хүн “хүн” байна гэдэг нь л чухал. Харин эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу гэдэг нь ач холбогдолгүй. Гэтэл нийгэм хүнийг эр, эм гэж хоёр ялгаад байдаг. Хүмүүс өөрсдөө эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэсэн хоёр дүрийг зохиочихоод бусдыг тэр дүрдээ тоглохыг тулган шаардаад байдаг. Жишээ нь эрэгтэй хүн булчин шөрмөстэй, хүч чадалтай, өндөр, тэсвэр тэвчээртэй, тайван, асуудалд нухацтай ханддаг, гүндүүгүй, сэтгэлийн тэнхээтэй, ноён нуруутай, амьдралаа авч явах чадвартай, харин эмэгтэй хүн гоолиг тэгш биетэй, уян хатан, өр зөөлөн сэтгэлтэй, цэвэр ичимтгий, уярамтгай, цаашлаад оёж шидэх, угааж индүүдэх гээд гэрийн ажилд сайн байх ёстой гэнэ. Тэгээд чадал тэнхээ муутай бол дорой сулбагар эр хүний шинжгүй гэнэ, уярч догдлоод уйлвал эр хүн нулимсаа гаргадаггүй юм гэнэ, бага зэрэг аальгүйтвэл за тэгээд л дуусаа охин шиг маяглалаа цаашлаад гомо энэ тэрээрээ дуудуулна л гэсэн үг. Эсрэгээрээ эмэгтэйчүүд ч адилхан. Ширүүн дориун хөдөлгөөнтэй, дуу чангатай эмэгтэйг эр хүн шиг гэнэ, гэр орны ажилд муу бол эмэгтэй юм байж гээд л адлуулна. Би жишээ нь жоохон тунимтгай хүн л дээ.Тэрнээсээ болоод эр юм байж гомдомтгой гээд л муу хэлэгдэнэ. Эрэгтэй болж төрснийхөө гайгаар хүнд гомдож болохоо байчихаад л байгаа юм даа.

Ер нь ингэж эр хүн ийм ийм байх ёстой, эмэгтэй хүн ийм ийм байх ёстой гэсэн загвар гаргачихаад  тэрүүгээрээ шалгуур болгон бусдыг үнэлэх, тэрэнд нь нийцээгүй нэгнээ эр хүний шинжгүй, эмэгтэй хүний янзгүй гээд л янзан бүрээр гоочлон адлах шаардлага байна уу? Яагаад эрэгтэй хүн гэр орны ажлаа хийж, эмэгтэй хүн мөнгө төгрөгийг нь олдог байж болохгүй гэж?

2009-10-21

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: