Тэдигийн 8-р павильонийхон луйварчид

Та гар утас авах гэж байна уу? Тийм бол Тэди төвийн 2 дугаар давхрын 8 дугаар павильоноос  л битгий аваарай гэж зөвлөх байна. Тэд нар хэрэглэгчдийг бүр луйвардаад сурчихаж. Миний бичих 3 жишээ хангалттай нотлоод өгнө.

Луйвардуулах шахсан түүх №1.

Одоогоос 2 жилийн өмнө нэг найз маань дээрх павильоноос 250 мянгаар Sony Ericson-ийн шинэ загварын утас авсан юм. Гэтэл тэр нь 2, 3хан хоногийн дараа ажиллахаа больчихооор нь авсан газраа очтол “Чи өөрөө утсаа унагаасан байна. Механик гэмтлийг манайх хариуцахгүй” гэжээ. Тэгэхээр нь засварчинд очоод үзүүлтэл үйлдвэрийн гэмтэл гэж оношилжээ. Буцаад очихоор худалдагч “Үгүй ээ механик гэмтэл өөр засварчинд үзүүл” гэнэ. Ингээд Тэдигийн бүх засварчинд үзүүлэхэд “Үйлдвэрийн гэмтэл” гэсээр байхад эрхэм худалдагч үгүй гэж гүрийсээр. Найзынхаа энэ түүхийг сонсоод өмнөөс нь уур хүрэн хамтдаа Тэди орохоор явсан юм. Гэхдээ бас найздаа үл итгэн замаараа төв шуудангийн арын засварчинд очтол мөн л “үйлдвэрийн гэмтэл” гэлээ. Тэди ороод худалдагчтай нь үйлдвэрийн, механик гэж хэсэг маргаад угаасаа гүрийх шинжтэйг нь ойлгон тухайн үеийн Улсын мэргэжлийн хяналтын газар (одоогийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар)-ын холбоо хариуцсан байцаагчид нь өргөдөл бичээд өгчихөв. Байцаагч маргааш нь биднийг дуудан хамт Тэди ортол худалдагч гүрийсээр, байцаагч ч дийлэх шинжгүй. Таньдаг байцаагч байсан тул хэргийг минь бүтээж өгөх гэж нэлээдгүй хөөцөлдсөний эцэст ашгүй нэг шинэ утсаар солиулж авсан юм.

Луйвардуулах шахсан түүх №2

Энэ оны 4 сарын 16-ны өдөр байсан юм (шөнө нь МАНЮ Порту хоёрын тоглолтыг үзээд нойргүй хоносон болохоор сайн санаж байна). Чехэд жил гаран ажиллаад ирсэн ах маань ээжид ямар нэг юм авчраагүйдээ санаа зовсон уу яасан замынхаа тоосыг гөвж амжаагүй байхдаа л утас авч өгөхөөр Тэди рүү явсан юм.  Ээж ч орой ирэхдээ Samsung маркийн утас барьчихсан ирлээ. Би ч гараас нь булаах шахам аваад үзэж эхэлтэл бас л гажигтай утас, дээр нь зориулалтын зөөлөн эдээр хийсэн саванд нь хийгээд гаргах тоолонд будаг нь халцарч унаад байв. Шууд л ээжид солиул хэмээн зөвлөн баталгааны хуудсыг нь үзтэл өнөөх л гайтай 8 дугаар павильоноос авчихаж. Маргааш нь яваад очиход мэдээж солихгүй гэж гүрийж үзэв. Тэгсэн ашгүй хажуудах лангуунд нь авга эгч утас зарж байгаатай таарав. Эгчид хэлтэл “Наад утас чинь эдний лангуунд  л ганц байсан юм, ямар ч сэлбэг байдаггүй хэн ч авдаггүй гологдол утас авчихаж гэв. Эгч худалдагчийг нь таньдаг байсан болохоор 10 мянган төгрөг нэмж өгч байж өөр утсаар солиулсан юм.

Луйвардуулсан түүх №3

2009.09.12-ны өдөр ажлын байран дээрээ дуудлага хүлээж авдаг утас авчих санаатай Тэди орсон юм. Ажлын утас юм чинь гээд хамгийн хямд утас болох Нокиа 3310 сонирхсон юм. Бүх л лангуун дээр 18 мянга гэж байна. Өнөөх алдарт павильон руугаа ортол нэг ах худалдагчтай нь хуц уль, нохой гахай, ална тална болчихсон бөөн хэрүүл болж байна. Авсан утсаа л солиулах гээд байгаа бололтой.  Нэг лангуун дээр нь очтол 17 гэж байхаар нь авчихав. Цэнэглэгч ч өгдөггүй юм байна, харин сарын баталгаа өглөө. 3310 болохоор нээх ч шалгаж барилгүй аваад явчихав. Тэгээд өнөө өглөө л  буюу 9 сарын 15нд нь цүнхнээсээ гарган ажиллуултал нэг бол холбогдох боломжгүй гээд холбогдохоороо 5 секундээс илүү ярьж болдоггүй. Сарын баталгаагаа барин Тэди рүү явав. Гэтэл худалдагч гуай барьж үзээгүй шахам байхдаа өнөөх л алдарт үгээ хэлсэн юм. “Чи унагаачихаж, механик гэмтэл манайд хамаагүй”. Би ч унагаагүй, өнөө өглөө л ашиглах гэсэн чинь болохгүй байсан, би хоёрын хооронд юман дээр ингэж новшрохгүй хэмээн учирлатал тоох ч үгүй гүрийж байна лээ. Би 17 мянгаар утас авсан чинь гээд шүүх цагдаа бололтой биш, баяжаарай гээд нүүр рү нь чулуудчихаад яваад өгмөөр байв. Даанч тийм зан байхгүй юм даа.

Ийм л юм болсон юм даа гэж

3 Responses to “Тэдигийн 8-р павильонийхон луйварчид”

  1. amka Says:

    нүүр лүү нь чулуудчихгүй

  2. ТЭНГЭР Says:

    Уншсан чинь сонирхолтой л юм. Хэдийгээр бодит байдал дээр энэ явдал болсон нь үнэн байж болох ч уншаад үзэхээр хэн нэгний бизнесийн нэр хүндрүү халдсан юм шиг санагдаж байна. Ингэж ямар нэгэн нотолгоогүйгээр шууд хүний нэр төр лүү халдаж болохгүй гэдгийг өөрөө сайн мэдэж байгаа байх. Тэгэхдээ би өөрийн тань бичсэнийг огт буруутгаагүй шүү. Зүгээр нөгөө өнцгөөс нь харахад нэг иймэрхүү байна.

    • bmergen Says:

      Өөрийн чинь хэлж байгаа зөв зөв. Миний хувьд нэг талаас бухимдсандаа, бас бусад хүмүүс сэрэмжлээсэй гэдэг үүднээс нөгөөтэйгүүр шаардлагатай тохиолдолд нотлоход бэлэн байгаа болохоор зоригтой биччихсэн юм. Энд нотлох баримтаа бичих боломж алга л даа.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: