Турмаар байна уу?

Та 13хан хоногт 7-8 кг турмаар байна уу? Хэрэв тийм бол японы МЭЛО эмнэлгээс сайшаасан Япон хоолны дэглэмийг сахиад үзээрэй. Пастернакийн ургамлын тос (ямар ч юм байдийн бүү мэд), загас, тахианы мах гээд л ихэнхийн хувьд тансагт орохоор юм л байнга идэхийн байна лээ. Гэхдээ төлөөсгүй юм гэж юу байхав дээ. Боломжтой нь туршаад үзнэ биз.

1 дэх өдөр = 13 дахь өдөр
Өглөө хар кофе
Өдөр чанасан өндөг хоёр ширхэг, ургамлын тостой байцааны салат, томатны жүүс 1 аяга
Орой Шарсан буюу чанасан загас
2 дахь өдөр = 12 дахь өдөр
Өглөө Хар кофе, хатаасан талх
Өдөр Шарсан буюу чансан загас, байцааны салат
Орой Чанасан үхрийн мах 200г, 1 аяга тараг
3 дахь өдөр = 11 дэхь өдөр
Өглөө Хар кофе
Өдөр Түүхий өндөг 1 ш, ургамлын тостой чанасан лууван эсвэл 150г хатаасан бяслаг
Орой Алим
4 дэхь өдөр = 10 дэхь өдөр
Өглөө Хар кофе
Өдөр Шарсан яншуй, пастернакийн ургамлын тостой салат, алим 2 ш эсвэл яншуй, цагаан лууван, салатны байцаа, алим
Орой Чанасан үхрийн мах 200г, ургамлын тостой байцааны салат
5 дахь өдөр =  9 дэх өдөр
Өглөө Түүхий лууван, жүрж нимбэгний шүүсээр амтална
Өдөр Шарсан буюу чанасан загас, 1 аяга томатны жүүс
Орой Шарсан буюу чанасан загас, байцааны салат
6 дахь өдөр = 8 дахь өдөр
Өглөө Хар кофе
Өдөр Тахианы мах 200г, түүхий лууван буюу байцааны салат
Орой Чанасан өндөг 2ш,  түүхий луувангийн салат
7 дахь өдөр
Өглөө Цай
Өдөр Чанасан үхрийн мах 200г, дуртай жимс
Орой 3 дахь өдрөөс бусад өдрийн хоолноос сонгоно

Дэглэм сахиж буй хугацаанд давс, элсэн чихэр, архи, дарс, гурилан бүтээгдэхүүн огт хэрэглэж болохгүй. Харин хоолны завсар рашаан буюу цэвэр ус хязгааргүй ууж болно. Хоолоо зөвхөн дээрх дэс дарааллаар идэх хэрэгтэй. Ингэж байж бодисын солилцоо зөв явагдан. Тогтоосон хугацаанд хооллоход хүний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж хоолондоо дасдаг төдийгүй дараагийн гурван жилдээ жин нэмэхгүй гэж Японы МЭЛО эмнэлгээс дүгнэлт гаргажээ. Танд амжилт хүсье.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: