Дахин блогтой боллоо

2 жилийн өмнө блогмн.нэт дээр анхны блогоо нээж байлаа. Гэвч хэдэн бичлэг хийсний дараа дизайн хийгээд бас бус юмнууд нь таалагдахгүй, дээр нь хүмүүс банжиг рүү хошуураад, тэгээд ч банжигт арай олон хүнтэй үзэл бодлоо хуваалцах боломжтой байдаг болохоор тийшээгээ төд удалгүй нүүчихсэн юм. Анхандаа ч дажгүй санагдаж байсан авч банжиг үе үе гацаж заримдаа хэдэн хоногоор тасарсаар эцэст нь ажиллахаа болиод хэдэн сарыг үдэж байна. Дахин өөр газар блог нээхээс залхууран банжигийг ажиллаж эхлэнэ хэмээн нэлээн удаан хүлээсэн ч бүтэхгүй бололтой. Тиймээс вордпресс дээр нээхээр шийдэж, IT чиглэлийн мэдлэг муутайн гайгаар өчигдөр шөнөжингөө сууж байж нэг ийм блогтой болоод авлаа. Ерөнхийдөө бол вордпресс таалагдаж байна. Янзан бүрийн зүйл хийх боломж, сонголт ихтэй. Мэдээж төлбөр төлж домэйн нэр энэ тэр авбал боломжууд бүр их өргөн байдаг юм шиг байна. Гэхдээ над шиг мэргэжлийн бус бөгөөд хааяадаа л өөрийн үзэл бодлоо бичхээс хэтэрдэггүй хүний хувьд блогийн маань одоогийн загвар хийгээд бусад зүйлс нь миний хэрэгцээг хангалттай л хангахаар санагдлаа.

Блогоо нээгээд хамгийн эхний хийсэн зүйл минь гэвэл бага зэргийн нүүлгэн шилжүүлэлт л байх шив дээ. Банжигаас зарим нэг юмаа нааш нь зөөсөн. Гэвч бүгдийг нь чадсангүй. Банжиг ажиллаад ирэхээр бусад бичлэгээ эндээ байрлуулна гэж бодож байгаа. Учир нь хууль эрх зүйтэй холбоотой хийгээд хэн нэгэнд хэрэг болж магадгүй гэсэн хэсгийн маань бичлэгүүд олон хүний талархлыг хүлээж, хэрэгцээг нь хангасан, зарим нь одоо ч нөгөө бодлого бодох аргачлал чинь хаана байна гэх мэтээр асуугаад байгаа болохоор тэр. Сүүлд гэхэд л миний блог дээр жишээ болгон бүрэн бодолт хийсэн захиргааны эрх зүйн бодлого МУИС-ХЗС-ийн 2010 оны төгсөлтийн шалгалтанд ирсэн гэнэ лээ. Эндээс хэвлээд авчихсан байсан нэгэн найз минь дараа нь надад талархсанаа илэрхийлэхэд л мэдсэн дээ.

За тэгээд шинэ блогтоо хүссэн үедээ бичлэг оруулж байна аа. Гэхдээ нэг их биш л байх.

2011.01.11

2 Responses to “Дахин блогтой боллоо”

  1. Аза Says:

    За гөтлөөд л байж дээ. Бусдад буян болоод арвин хэрэгцээтэй зүйл аплоад хиймой.

    • bmergen Says:

      Одоо ч тэгээд арвин хэрэгцээтэй зүйл аплод хийхгүй байх дөө. Хүнд хэрэгцээтэй гэхээсээ илүү өөрийн бичмээр санагдсан зүйлээ л….


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: