Өдийг хүртэл гаргаад байгаа хувийн амжилтууд

Хорвоогийн тоосыг хөдөлгөөд даруй 22 жил болчихжээ. Энэ хугацаанд хэзээ ч хаана ч ямар ч нөхцөлд бусдын дор орохгүй амьдарч чадна гэсэн бяцхан омгорхлыг тархиндаа шивж, сэтгэлдээ тээсээр ирсэн юм. Тиймдээ ч бусдад тэгтлээ гайхуулаад байх овоож оцойсон биш юм аа гэхэд ор хоосон хүний хажууд дэлгээд үзүүлчих өргөмжлөл, бас ч үгүй ганц нэг медаль (одоо цагт медаль үнэ цэнээ алдсан л даа)-тай болжээ. Хамгийн анх 1994 онд цэцэрлэгийнхээ тэргүүний хүүхдээр шалгарч байсан бол 2002 онд сургуулийн (93 дугаар сургууль)-хаа тэргүүний сурагч болохдоо авсан шагналдаа хамгийн хайртай. Яагаад гэвэл тэр шагналыг сургуулийн захиргаа биш нийт сурагчдын дунд явуулсан санал асуулгаар тодруулж олгосон юм. За ингээд олон юм нуршилгүй амьдралынхаа туршид гаргасан амжилтуудаа сонирхуулья. Гайхуулах гэсэндээ биш өөрийгөө үнэлж, тэндээсээ цэнэг авах зорилгоор бичиж байгаа юм шүү. Тэгээд ч энэ миний хувийн блог болохоор өөрт хамаатай бүхнээ л бичиж байхаар шийдсэн юм.

1. Нийслэлийн 89 дүгээр цэцэрлэгийн тэргүүний хүүхэд – 1994 он;
2. Багш нарын баярын нэрэмжит шүлгийн уралдаан /”Багшдаа” шүлгээр/ – Тэргүүн байр, 1998 он;
3. Нийслэлийн 93 дугаар дунд сургуулийн 6в ангийн шилдэг сурагч – 1999 он;
4. Нийслэлийн 360 жилийн ой, А.С.Пушкиний мэндэслний 200 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Хүүхэд залуучууд эмэгтэйчүүдийн газраас зохион байгуулсан “Уран үгсийн чуулган” яруу найргийн наадам – Тусгай байр, 1999 он;
5. Баянгол дүүргийн “Хүрэл тулга” яруу найргийн уралдаан – Дэд байр, 1999, 2000 онуудад;
6. Нийслэлийн 93 дугаар сургуулийн тэргүүний цэвэр бичигтэн – 2000 он /хахаха энийг уншсан намайг мэддэг хүмүүс элгээ хөштөл инээгээд татаж унах байх даа. Бодит үнэнтэй хэзээ ч нийцэхгүй арын хаалганы шагнал байгаа юм. Би өөрөө ч ичиж үхэх шахаж билээ. 10 жилийн хөгжилтэй дурсамж гэх үү дээ. Гэхдээ авсан нь л үнэн юм чинь хэхэ/;
7. Нийслэлийн 93 дугаар дунд сургуулийн шилдэг сурагч – 2002, 2003 онуудад;
8. Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Авьяас” алтан медаль – 2003 он;
9. Билиг Дээд Сургууль, БСШУЯам хамтран зохион байгуулсан эрх зүйн Улсын анхдугаар олимпиад – Тэргүүн байр, 2004 он;
10. БСШУЯам, Идэр Дээд Сургууль хамтран зохион байгуулсан Үндэсний аварга шалгаруулах “Эрдмийн индэр” Уран илтгэгчдийн анхдугаар тэмцээн – Дэд байр, 2004 он;
11. Монголын хүүхдийн төлөө үндэсний газрын “Өсвөр үеийнхний шилдэг удирдагч-Алтан медаль – 2004 он;
12. Гүнчав Жамбаалин төвөөс зохион байгуулсан “Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ” сэдэвт зохион бичлэгийн уралдаан – III байр, 2004 он;
13. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2004-2005 оны хичээлийн жилийн Оюутны эрдэм шинжилгээний бага хурал /”Хууль тогтвортой байх нь эрх зүйт төрийн нэг үндсэн шинж болох тухайд” сэдэвт илтгэлээр/ – Дэд байр, 2005 он;
14. Бүгд Найрамдах Улс тунхагласны 81 жилийн ойд зориулан Хууль зүйн үндэсний төв, Либерал эдийн засгийн сан, Нээлттэй академи ТББ, Оюутны эрдэм шинжилгээний “Энтимема” клубээс хамтран хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Либерал эрх зүй” сэдэвт ОЭШБХ /“Либертарианизм ба хууль зүйн патернализм-Монголын эрх зүйн тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ” сэдэвт илтгэлээр/ – Тэргүүн байр, Оны судлаач оюутан, 2005 он;
15. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн ОЭШБХ /“Либертарианизм ба хууль зүйн патернализм-Монголын эрх зүйн тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ” сэдэвт илтгэлээр/ – Дэд байр, 2006 он;
16. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Рэформ” клубээс зохион байгуулсан “Захиргааны процессын бодлого хэн сайн бодох вэ” уралдаан – Тэргүүн байр, 2007 он;
17. Бүгд Найрамдах Улс тунхагласны 83 жилийн ойд зориулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний төв, Нээлттэй академи ТББ-аас хамтран хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Эрх зүй ба хөгжил” сэдэвт ОЭШБХ /”Иргэний нэр төрийг хамгаалахтай холбоотой эрх зүйн зохицуулалт, түүнийг шүүх хэрэгжүүлж буй байдал” сэдэвт илтгэлээр/ – Дэд байр, Хувийн эрх зүйн салбарын шилдэг илтгэгч, 2007 он;
18. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шилдэг оюутан – 2007 он;
19. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2006-2007 оны хичээлийн жилийн ОЭШБХ / “Хүний эрхэмсэг оршихуй үндсэн эрх үү?… эсхүл” сэдэвт илтгэлээр/ -Тусгай байр, Германы эрдэмтэн Юргин Харбехын нэрэмжит шагнал 2007 он;
20. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Рэформ” клубээс зохион байгуулсан Үндсэн хууль, захиргааны эрх зүйн мэтгэлцээний тэмцээн – IIIбайр, 2008 он;
21. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2007-2008 оны хичээлийн жилийн Оюутны эрдэм шинжилгээний бага хурал /”Ne bis in idem” зарчмыг баталгаажуулах нь” сэдэвт илтгэлээр/ – Тусгай байр, Ч.Өнөрбаяр багшийн нэрэмжит шагнал, 2008 он.
22. Хүний эрхийн өдөрт зориулан Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал хүний эрхийн баталгаа болох нь” сэдэвт эссэний уралдаан – Тэргүүн байр, 2008 он.            24. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газраас зохион байгуулсан их, дээд сургуулиудын багш, судлаачдын дунд зохион байгуулсан ЭШБХ-д оролцож эхний байрыг хуваан эзэлсэн. 2010 он
23. Эцэст нь өөрөө сагс тоглохдоо гавихгүй ч сайн тоглодог ангийн андуудын буянаар 10 жилдээ 2 удаа сургуулийн аварга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2 алт, нэг хүрэл медаль, МУИС-ийн хичээлийн гуравдугаар байрны хошой аварга болсон. Бас азаар ч гэх үү 10 жилдээ “Шилдэг тоглогч”-оор нэг удаа шалгарсан гэж байгаа.

За миний амьдралдаа хийж бүтээсэн зүйлсийн минь үр дүн одоогоор нэг иймэрхүү л байна. Харин 10 жилийг эс тооцвол хичээл дээр авдаг дүнгийн хувьд тун тааруухан хүн дээ би /миний голч дүн арай ядан 80 хүрэх байх/. Гэхдээ энэ байдлаасаа огт санаа зовдоггүй учраас тааруухан дүнгээ нуулгүй биччихлээ.

One Response to “Өдийг хүртэл гаргаад байгаа хувийн амжилтууд”

  1. lawstudent Says:

    23 hurtel bgaa yum bna ene jagsaaltaa 3 orontoi too sagatal arvijuulaarai amjilt husie


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: