Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны үндсэн арга зүй

Аливаа судалгааг тухайн шинжлэх ухаанд тохирсон арга зүйг ашиглан хийх нь нэн чухал. Ингэж байж гэмээнэ нь тухайн судалгаа үндэслэгээтэй, бодитой нэг үгээр хэлэхэд жинхэнэ судалгаа болж чадна. Иймээс эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад хэрэг болоосой хэмээн хууль зүйн шинжлэх ухааны судалгааны үндсэн арга зүйн тухай бичлэг орууллаа. Энэ нь зүгээр тодорхойлолт төдий буюу анхан шатны суурь мэдлэгийг л олгох бөгөөд оюутан та цааш нь дэлгэрүүлж судлавал цаашдын сурлага, судалгааны ажилд тань нэмэр болох нь дамжиггүй юм.

Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны
үндсэн арга зүй

Хууль зүйн шинжлэх ухаан нь эрх зүйн шийдэх ёстой асуудал бүрийг амжилттайгаар шийдвэрлэхэд гарц болж чадах онолын байгууламж төдийгүй эрх зүйн тогтолцоог хөгжүүлж байдаг онол, арга зүйн тогтолцоо юм. Тус шинжлэх ухаанд дараах 3 арга зүйг түгээмэл хэрэглэдэг. Үүнд:

1. Норматив буюу прескриптив
2. Экспликатив буюу дескриптив
3. Харьцуулалт

Норматив арга зүй нь байх ёстой зүйл, хэм хэмжээг чухалчилдаг бөгөөд дараах зарчмуудыг баримталдаг.

1. Метафизик зарчим;
2. Түүхчлэх зарчим;
3. Логикийн зарчим.

Метафизик зарчим нь хүний эрх, эрх чөлөөний ойлголт дан ганц философийн категори, хийсвэр санаа төдий биш энэ нь хэм хэмжээнд суурилах ёстой гэсэн үндэслэлийг чухалчилдаг

Логикийн зарчим нь хуулийн зүйл, заалт, үзэл баримтлалыг тайлбарлахдаа өөрийн хувийн үзэл бодлоос ангид байдлаар гагцхүү үндсэн хэм хэмжээний агуулгаар тайлбарлахыг гол зорилгоо болгодог

Дескриптив арга зүй нь дараах зарчмуудыг баримталдаг.

1. Нөхцөл байдлыг шинжлэх зарчим;
2. Онтологийн зарчим;
3. Арга зүйн зарчим.

Нөхцөл байдлыг шинжлэх зарчим нь тухайн цаг үеийн бодит байдлыг судалсны үндсэн дээр үнэлэлт дүгнэлт өгөхөд оршино. Жишээ нь

1. Иргэдийн шүүхэд итгэх итгэл ямар үзүүлэлттэй байна вэ?
2. Монгол улсын засгийн газар ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй вэ?
3. Одоогоор Монгол улсад нийт хэдэн хууль, хуульчилсан акт хүчин төгөлдөр үйлчилж байна вэ? гэх мэт…

Харьцуулалтын арга зүй нь танин мэдэхүй болон дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэсэн ололт дээр тулгуурлаж байдаг. Харьцуулалтын арга зүйн дараах зарчмуудтай.

Чиг үүргийн зарчим

Харьцуулсан судалгааны асуултыг цэвэр чиг үүргийн нэр томъёогоор тавих ёстой, харин асуудал нь судлаачийн өөрийнх нь эрх зүйн тогтолцооны үзэл баримтлалтай ямар нэг холбоогүйгээр илэрхийлэгдсэн байх шаардлагатай.

Чиг үүргийн зарчмын онцлог

Эрх зүйн харьцуулалтанд абстракт түвшингээс хандах нь үр дүнгүй. Харин тодорхой нөхцөл байдлыг авч үзээд түүн дээрээ тулгуурлан төрөлжүүлсэн судалгаа хийх нь илүү үр дүнтэй байдаг.

Жишээ нь: Эдгэрэхгүй өвчтэй хүнд сайн дураар нас нөгчихөд туслах, спортын тэмцээний үеэр бусдад санаатай гэмтэл учруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ? гэх мэт

Хязгаарлалтаас зайлсхийх зарчим:

Энэхүү зарчмыг ихэнхдээ эрх зүйн эх сурвалжтай холбож ойлгох нь үр дүнтэй байдаг.

Хязгаарлалтаас зайлсхийх зарчмын онцлог:

Тухайн эрх зүйн тогтолцоонд юуг эрх зүйн эх сурвалжид тооцно түүнийг нь судлаач хүлээн зөвшөөрөх ёстой.

Таамаглалын арга:

Өмнөх хоёр зарчимд тулгуурладаг. Энэхүү аргын тусламжтайгаар судлаач өөрийн оронд эрх зүйн хэм хэмжээнүүдийн гүйцэтгэдэг үүргийг эрх зүйн нэмэлт арга хэрэгслүүдээр хангадаг болохыг мэдэх бололцоотой.

Жишээ нь:
Civil Law тогтолцоонд насанд хүрээгүй хүмүүсийг эрх зүйн бүхий л үйл ажиллагаанд төлөөлдөг “хууль ёсны төлөөлөгч” гэсэн ойлголтыг Common Law тогтолцоонд үүнтэй адил институт байхгүй ч энэхүү асуудлыг шийдвэрлэдэг. Тухайлбал, хэрэв бага насны хүүхэд шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай бол “next friend”, хүүхдийн өмчтэй холбоотой үүргийг “trustee” гэх мэтээр олон институт гүйцэтгэдэг.

Дүгнэлт:

Хууль зүйн шинжлэх ухаан өөрөө иргэншсэн нийгмийг хөгжүүлэгч нэг гол хүч, хөгжлийн гарц юм бол тэрээр янз бүрийн үндэстний хэл соёл, ёс заншил, сэтгэлгээний онцлогоос үл хамааран хамгийн рационал онол, арга зүйд тулгуурлах ёстой. Ингэж чадвал тэрээр өөрийн үндсэн үүргийг амжилттай биелүүлээд зогсохгүй шинжлэх ухааны ертөнцөд өөрийн орон зайг хурдацтайгаар тэлж чадна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: