Бодрол

Би
Туулах зам маань тун урт…..
Магадгүй маш болгино ч юм бил үү…….
Хэн мэдэхэв…….

Би алхалж байна… хязгааргүй мэт элсэн цөлд… Нар шарна… ам цангана… Алсад харагдах элсэн манхан… Түүний цаана амьдрал байгаа… эсхүл байхгүй… Арайхийн хүрлээ… Гэвч ахиад л тэртээд элсэн манхан… Цааш явах уу?… Үхэхгүй л гэвэл сонголт алга…. Тав алхлаа… туйлдаж гүйцээ, газарт уналаа…. Дээшээ харав… Нар, тэнгэр, үүл…. Ухаан балартлаа… Хэн нэгэнтэй ярилцана… Би амьдармаар байна… юуны эсхүл хэний төлөө….? Мэдэхгүй юм даа…. Би хүлээж байна… Хэнийг эсхүл юуг…? Намайг аврах тэр хүнийг… Ирэхгүй бол яана….?  Үхэх л байх даа… Байз… хүлээ…  Ингэхэд чи хэн бэ….? Би…. би… Нээрээ зорилгогүй…. бусдаас хараат…. би хэн юм бэ….? Ухаан орлоо…. Нар, тэнгэр, үүл харагдана… Эхний зорилго хөл дээрээ босох байлаа…. Ямар нэгэн далдын хүч татаад босгох шиг…. Алсад харагдах элсэн манхан хэвээр… Түүний цаана амьдрал байгаа эсэхийг мэдэхгүй байдал ч хэвээр…. Гэвч би шийдлээ…. Элсэн манхны цаана өөрийн амьдралыг бүтээхээр шийдлээ…. Өөрөө өөрийгөө хэн гэдгийг мэдрэхээр шийдлээ….

Улаанбаатар хот, Хүрэл тогоот, 2006.07.06

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: